Нархан блог











{Нэгдүгээр сар 9, 2010}   Би явлаа….

Хэлж амжаагүй үгсээ цээжиндээ тээгээд

би явлаа

Хэний ч мэдээгүй хайраа сэтгэлдээ xадгалаад

би явлаа

Хэзээ ч уулзахгүй болзоог зүүдэндээ тогтоогоод

би явлаа

Хээнцэр дэгжин дүрийг чинь зүрхэндээ сийлээд

би явлаа

Сэтгэлийг минь мэдрээсээ гэж нууцхан үнсээд

би явлаа

Сэвгүйхэн яваасай гээд сэмхэн залбираад

би явлаа

Сэмхэн хардаг харцаа чимээгүйхэн нуугаад

би явлаа

Сэвшээ хонгор салхиар нумимсаа арчуулан

би явлаа

Санаандгүй учирч магад гэж өөрийгөө аргадаад

би явлаа



Хэлж амжаагүй үгсээ хэлж яагаад ч болохгүй байсийм байхдаа? харамсалтайн…



narxan says:

хэлэх зориг зурх байгаагуй ым байлгүй……..эсвэл зүгээр л сэтгэлдээ тэгээд явсан нь дээр гэж бодсон ч байж болох юм тээ.



Zuramxan says:

Сэвгүйхэн яваасай гээд сэмхэн залбираад… энэ хэсэг дээр сэмхэн гэдэг үгийг дотроо гэж ч юм уу сольсон нь дээр юм шиг ээ ^^
дараагийн мөр нь яг сэмхэн гэж эхлэж байгаа болохоор.

Гэхдээ гоё шүлэг болсон байна өө ^^

Би лав хүнд сайн болчоод үнэхээр орхиж явахдаа хүрвэл хэлж л орхиноо 😛
Гэхдээ нөгөө хүн нь өөр амьдрал зохиож эхлээгүй байхад л.



Zulaa says:

bi terende uneheer duralsan bol tuunde buh setgelee ilchleed ywah bsan



egi says:

er ni bol khelj bolku l bol boldgum bnalee. tekhdee medkuee bi amidrald khuseliinkhee toloo bish khayslaa nyatsaakh gj amidarch bkh shig………………………..



husel, hysal says:

huniig il tod hairlaj boldogguin bnlee…hairlahaar hayaad ywchdiin……..zugeer l nasan turshdaa nuutshan hairlasan n dr….minii bodloor tgj bodogddiimduu



Leave a reply to Zuramxan Хариулт болиулах

et cetera