Нархан блог











{Арван хоёрдугаар сар 27, 2009}   ЭМЭГТЭЙЧVVД хэнийг хvсдэг гээч

Олон зууны тэртээгээс хvvхнvvд ямар эрэгтэй хvнд татагддагийг мэдэх

// <![CDATA[//
// <![CDATA[//

гэж эрчvvд мэрийсээр ирсэн. Чи царай зvс, бие хаагаараа хэнд ч гологдохгvй. Гэтэл таалагддаг бvсгvй чинь чамайг тоогоогvй хэрнээ жинхэнэ царай муутын туйл, намхан, бvдvvн залуутай сугадалцчихсан алхаж явна.Бидний эргэн тойронд ийм жишээ олон байдаг. “Тунгалаг тамир”-ын Долгор хvртэл царайлаг, хvдэр биетэй, зоригтой эр Эрдэнийг огт тоохгvй мєртлєє хялар царай муутай, доголон Дондогийн хойноос унан тусан гvйнэ. Хvvхнvvд ямар эрчvvдэд татагддаг вэ? Социологийн судалгаагаар ч энэ хачин жигтэй асуултын хариуг олох гээд бараагvй юм. Уг нь хvvхнvvд ямар залууд дуртайгаа судлаачдад дуртайяа ярьдаг л даа. Гэхдээ тэд ингэж ярихдаа жинхэнэ эр хvн гэдэг бол гадаад тєрхєєрєє Apollo Belvedere шиг, ёс суртахуунаараа Mahatma Gandhi шиг байх хэрэгтэй гэдэг боловч сексийн сонголт дээрээ ярианыхаа эсрэгээр Gandhi шиг галбиртай, Belvedere шиг араншинтайг илvvд vзнэ. Эцэст нь учраа олохоо больсон судлаачид “сексапильность” гэсэн шинэ тодорхойлолтыг гаргажээ. Логик ухаанаар тайлбарлахын аргагvй сексийн татах чадварыг хэлж байгаа юм уу даа. Сексопилность гэдгийг бvтээгч багагvй хvчин зvйл байдаг гэх боловч тэр нь юу юм бэ?, юугаар илэрдэг юм бэ? гэх зэрэг нь урт хугацааны турш оньсого хэвээр л байв.

Тархины ажиллагааны идэвхжилт, цус судасны систем, гормон ялгаруулдаг эрхтнvvдийн ажиллагааг хянаж чадах машин бvтээснээс хойш л эмэгтэйчvvд гэдгийн нарийн судалцгааж эхлэсэн юм.
Дэлхий даяар олон арван лабораторит эмэгтэйчvvдийг судлах ажил буцалж эхлэв. Эрдэмтэд эмэгтэйчvvдийг барин туршилтын туулай болгон тэдэнд янз бvрийн мэдрэгч багаж зvvж, сексийн тухай тєрєл бvрийн асуултуудаараа зовоож эхэлсэн юм. Ялангуяа, эдгээр туршилтад Америкийн Секс, хvйс, vржлийн судалгааны Кинсигийн институт товойж гарчээ. Энд анх удаагаа хvнээс єєрийнх нь сексийн онцлогийн талаар шалаад байх нь утгагvй гэдгийг ойлгосон гэнэ. Яагаад гэвэл сексийн идеал онцлог нь хvний ухамсрын гvнд далдлагдсан асуудал.

Ерєнхийдєє бол бvсгvйчvvд єєрсдийн мєрєєдлийн залууг дvрслэхдээ бvх нийтийн дунд тогтсон сайхан хvний нийтлэг шинж эсвэл сэтгэлтэй хvнийхээ дvр зураглалаас бvтээдэг ажээ. Сайн дураар судалгаанд хамрагдсан охидод эрчvvдийн зураг vзvvлэн сонгуулахад тэдгээрийн ихэнх нь єєрийн улсынхаа гайгvй гэсэн залуучуудтай тєстэй гол тєлєв алдарт нисгэгчид шиг богино халимаг vстэй, ширvvн харцтай эрчvvдийг сонгож байлаа. Даанч эмэгтэйчvvд мэдрэгч аппаратыг яагаад ч залилаж чадахгvй. Эдгээр “зальтай” тєхєєрємж хvний зvрхний цохилтын єєрчлєлт, хvvхэн харааны агшилт, хєлсний бага зэргийн ялгаралт бvхнийг мэдрэн бичиж байдаг. Эдгээр техникийн vзvvлэлтийн vр дvнд vндэслэн эрдэмтэн мэргэд эр хvний сексийн аварга суутны зураглалыг гаргасан юм. Энэ зураглалыг єєрийнхтэйгээ харьцуулаад vз дээ.



Харьцуулах зураглал нь хаана байна?



S.ouL says:

Нээрээ хаана бнааааааа Нархан Гуай!!



narxan says:

Сэтгэлдээ буулгасан зураглалтайгаа харьцуулж хардаг байхгүй юдаа.ххэ



Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: