Нархан блог











{12 сар 24, 2009}   Amlalt

жаргаана гэж би амлахгүй ээ
жаргал гэдэг хоосон чанартай юм шиг
Зовоохгүй гэж би харин амлий
зовлонг хүмүүс тодорхойлж чаддаг болохоор

жаргаахгүй байя гэж бодож байгаа юм биш ээ
заавал жаргаахыг хичээх болно
зовоохын мэдрэмж чамд төрвөл харин
золгүй эзэн нь би мөн байхын бол


чамаас болж би зовлоо гээд
зоригтой наддаа хэлж хайрлаарай
зовлонг чинь ойлгох ухаан надад бий
зовлонг чамд амсуулмааргүй байгаа болохоор

чадах хийгээд чадахгүй бүхнээ
чинийхээ зовлонгүйн төлөө
чармайж хичээж зүтгий гэж буй
чамд өгч буй миний нэгэн амлалт

Хорвоод амьдрах хугацаагаа дуустал
хором мөч улирах бүрд чамайгаа
хайрлана гэж үнэхээр би амлий
хайрласан сэтгэл минь дундрашгүй болохоор

дундарсан мэт сэтгэгдэл төрүүлэх аваас
духан дээр минь үнсээд нэг
дутуу халамж тавьсныг минь
дурьдан нэг зэмлээрэй намайгаа


Advertisements


Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: