Нархан блог











{Тавдугаар сар 13, 2010}   Тэрэнд…Хүн чанараа бүү алдаач….

Хүн чанар энэ гэж
Хүний өмнөөс үхэх хүн ховор ч
Амиа золих нь байг гэхэд
Амьдралаа зориулахад бэлэн хүн байдаг л байх

Итгэл нь уул байхад
Үгийн шаараар бүү нураа
Сэтгэл нь сүү байхад
Хүйтэн үгээр бүү  сэвтээ


Мөнгөтэй байхад уулыг даана гэж бүү бод
Өнгөтэй байхад далайг туулна гэж бүү бас
Мөс муутай нэгэн байхад
Зүс муутай ч сэтгэл сайхантай нь байна аа

Зовлонгоо ярьсан нэгний үгийг анхааралтай сонс
Золгүй амьдралынх түүхээс сургамж ав
Хатуу бүхэн сайхан сэтгэл байхад зөөлөрнөө
Хагарсан бүхэн итгэл байхад эвлэнэ ээ

Долоон бурханы дэргэд байдаг
Алтан гадас гэж өөрийгөө бүү бод
Доромжлол хүндлэл хоёрын дундуур
Шургаад нэг үзээрэй

Сүүн дээр ус дусаахад
Ус нь сүүнд эвлэдэг шиг
Сүүдэр дээр нар тусахад
Наранд сүүдэр уусдаг шиг

Амьдралын мөн чанартай
Аргадаж бус эвлэж амьдар
Хүн чанарыг чи өөрөөсөө эхэлж хай
Хүний төлөө түүнийгээ зориулчихаад сэтгэл дүүрэн амьдар

Өнгө мөнгө нь гол нь бишээ
Өнөөдөр хүнд юу ч дутаж болно шүү дээ
Үгийн сайхныг мөнгөөр үнэлж баршгүй
Үнэндээ хүний сайхан сэтгэлийг юугаар ч орлуулж боломгүй



Тэд ялсан гэхдээ яаж
Хэдэн жилийн өмнө  сэатлийн тусгай олимпи-д бие тахир дутуу 9 тамирчин 100 мэтрийн гүйлтийн уралдаанд оролцохоор гараан дээр бэлэн болсон байв.
Гарах дохио өгөxөд  бүгд л урагшаа зүтгэлээ. Read the rest of this entry »



Би өнөөдөрөөс  empathy-aas гаргасан Сургамжит Өгүүлгүүд гэдэг Номын өгүүлгүүдийг чадах чинээгээрээ хүргэхийг бодлоо.
Энэ өгүүлгүүд нь үнэхээр гоё, үнэхээр сургамжтай санагдлаа!

Энэ өгүүлгүүдийг уншсаны дараа Та амьдралыг өөрөөр харах болноо!

Дашрамд хэлэхэд: энэ Өгүүлгүүдийг та бүхэнд хүргэхэд туслаж байгаа Чингисдээ маш их талархалаа!.

Read the rest of this entry »



{Нэг дүгээр сар 9, 2010}   Би явлаа….

Хэлж амжаагүй үгсээ цээжиндээ тээгээд

би явлаа

Хэний ч мэдээгүй хайраа сэтгэлдээ xадгалаад

би явлаа

Хэзээ ч уулзахгүй болзоог зүүдэндээ тогтоогоод

би явлаа

Хээнцэр дэгжин дүрийг чинь зүрхэндээ сийлээд

би явлаа

Сэтгэлийг минь мэдрээсээ гэж нууцхан үнсээд

би явлаа

Сэвгүйхэн яваасай гээд сэмхэн залбираад

би явлаа

Сэмхэн хардаг харцаа чимээгүйхэн нуугаад

би явлаа

Сэвшээ хонгор салхиар нумимсаа арчуулан

би явлаа

Санаандгүй учирч магад гэж өөрийгөө аргадаад

би явлаа



Өнөөдөр бол лхагва гариг. Хоёрхон хоногийн дараа чи минь нисээд л ирнэ, Энэ тухай бодмогц миний зүрх цээжиндээ багтахгүй туг туг дэлсдэгийг чи минь мэддэг ч болоосой, Тун удахгүй би чамайгаа чангаас чанга тэврээд үнсэх болно. Энэ мөч л миний хүсэн хүлээсэн мөч. Өдөр болгон цаг мөч бүр бидний уулзалтийн талаар юу болж өрнөх бол, чи минь надад юү гэж хэлэх бол гэдэгийг төсөөлөн, чамайгаа бас ямархуу залуу байгаа бол гэхээс тэсэн ядан Баасан гаригийг хүлээнэ.


Read the rest of this entry »



{Арван хоёрдугаар сар 27, 2009}   ЭМЭГТЭЙЧVVД хэнийг хvсдэг гээч

Олон зууны тэртээгээс хvvхнvvд ямар эрэгтэй хvнд татагддагийг мэдэх

// <![CDATA[//
// <![CDATA[//

гэж эрчvvд мэрийсээр ирсэн. Чи царай зvс, бие хаагаараа хэнд ч гологдохгvй. Гэтэл таалагддаг бvсгvй чинь чамайг тоогоогvй хэрнээ жинхэнэ царай муутын туйл, намхан, бvдvvн залуутай сугадалцчихсан алхаж явна. Read the rest of this entry »



{Арван хоёрдугаар сар 27, 2009}   Уухад учир бий!!!!!

аяр ёслол, тєрсєн єдєр зэргийг согтууруулах ундаагvйгээр тєсєєлєхєд бэрх. Архи уух нь эрvvл мэндэд хортой гэдгийг бид мэдэх боловч, их бага хэмжээгээр уучихдаг нэг зовлонтой.

// <![CDATA[//
// <![CDATA[//

мар хэмжээгээр согтууруулах ундаа уухаас согтох болон шартах асуудал хамаарна. Гэхдээ архи уухад учир бий. Хамгийн гол нь архийг хольж ууж болохгvйг анхаарах хэрэгтэй. Хэрвээ анхнаасаа дарс сонгосон бол vvнийгээ л уу. Шампань дарс энгийн дарстай хэдий адил ч хольж уусныг хэрэггvй.
Дараагийн нэг зєвлємж нь архийг хийжvvлсэн ундаатай хамт ууж бас болохгvй. Мєн архийг шар айрагтай уухыг хориглодог. Хэрвээ уувал элэг, бєєр гэмтэх аюултай.

Хатуу чанга архи уух хvсэлтэй хvмvvс цэвэр цагаан архи ууснаас виск, конъяк, брендийг бага зэргийг уухыг зєвлєх байна.
Хvний бие организмд хэдэн цаг согтууруулах ундаа шингэдгийг харуулья.
– 100 гр. шампань дарс – 1 цаг
– 0,5 литр шар айраг -1-2 цаг
– 100 гр. хагас чихэрлэг-1,5-2 цаг
– 100 гр. хуурай дарс – 2 цаг
– 100 гр. ликер – 4 цаг



Хүслээ шартаж үхэх дөхсөн амьтан босч ирэв. Учир нь тэр өчигдөр шоудаж орхисон агаад архи жаахан хэтрүүлсэндээ харамсана. “Пиво л ахиухан шиг уудаг байж” хэмээн харамсан бодов. Гэхдээ өчигдөрхөн танилцсан нэг хүүхнийд очиж болох юм байна хэмээн бодоход маш их баярлав. Тэр хүүхэнтэй өчигдөр шөнө диско бааранд танилцсан агаад бие биедээ ихэд таалагдсаныг зүрх сэтгэлээрээ мэдэрч байлаа. Царай зүс, бие хаагаар дажгүй гэж жигтэйхэн.

Read the rest of this entry »



{Арван хоёрдугаар сар 24, 2009}   Нулимс болгон учиртай !!!!

Нулимс бүхэн учиртай
Нуугаад уйлсан ч дусалтай
Сэм сэмээр арчивч
Сэтгэл бүхэн үүлтэй

Мөөмөө эрэн уйлах мөлхөө багын нулимс
Ээжийн минь аргадаж арчсан эрх насны нулимс
Аавдаа алгадуулж уйлсан амьдрал ухаарсан нулимс
Аашных нь сүрд дарагдаж аяндаа татарсан нулимс

Үрээ хараад баярласан үнэн хайрын нулимс
Өөрийнхөө ээжийн ачийг үгүйлэн санасан нулимс
Өнчирч үлдсэн хүмүүний өр өвдөм нулимс
Үхэл бүхний араас эхэр татах нулимс

Өнгө мөнгөний төлөөх өшөө хорсолын нулимс
Өвлийн цас шиг хайрсан цэв хүйтэн нулимс
Өмөлзөн өмөлзөн уйлах миний хүүгийн нулимс
Өхөөрдөл хайр төрүүлэх гэнэн хонгор нулимс

Хань ижилдээ гомдсон хар хорын нулимс
Хайр энэрлийн илчинд хатаж арилсан нулимс
Хайртай бүхнээ дурсаж нутгаа санасан нулимс
Харь холын газраас ганцаардаж унагасан нулимс

Нулимс бүхэн учиртай нуугаад уйлсан ч дусалтай
Сэм сэмээр арчивч сэтгэл бүхэн үүлтэй
Сэтгэл гэдэг угтаа нулимсан дуслуудад хувилж
Сэрүү татуулан бөмбөрөх тайтгарал юм шүү дээ



{Арван хоёрдугаар сар 24, 2009}   Анхы хайраа гэж…………. (Эзэнтэй шүлэг)

Нууцxан хайр цомирлогоо нээж
Нандин сэтгэлийн утасыг хөглөн
Алаг нүднээс нулимс бөмбөрч
Анхы хайраа үргэлж дурснаа………………



et cetera